Захиалга ба төлбөр
Захиалга үүсгэхдээ бараа, хэмжээ, тоо, утас, хаяг, нийт дүнгээ шалгана. Төлбөр QPay-аас баталгаажсаны дараа захиалгыг бэлтгэнэ. Төлбөр төлсөн бол дахин төлөхгүй, сагсны «Захиалгын төлөв шинэчлэх» товчоор шалгана.
Хүргэлт
Улаанбаатарын төвийн 6 дүүрэгт 6,000 ₮. Алслагдсан бүс болон орон нутагт төлөхөөс өмнө дэлгүүртэй тохиролцоно.
Захиалгын төлбөр бүрэн баталгаажсаны дараа бэлэн барааг бэлтгэж хүргэнэ. Улаанбаатар хотод 24–72 цаг, орон нутагт 48–96 цагийн дотор хүргэнэ. Улаанбаатарын төвийн 6 дүүрэгт хүргэлтийн төлбөр 6,000 ₮ бөгөөд захиалгын нийт дүнд төлөхөөс өмнө харагдана. Алслагдсан бүс болон орон нутгийн хүргэлтийн боломж, төлбөрийг төлөхөөс өмнө 9509 6993 утсаар эсвэл дэлгүүрийн чатаар тохиролцоно. Орон нутгийн захиалгыг сайтаар шууд төлөх боломжгүй тул эхлээд бидэнтэй холбогдоорой. Цаг агаар, тээвэрлэлт зэрэг шалтгаанаар саатах бол хэрэглэгчид мэдэгдэнэ.
Буцаалт
Захиалсан бараа байхгүй болсон тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр өөр бараагаар солих эсвэл төлсөн дүнг бүрэн буцаана. Буруу бараа хүргэгдсэн, эсвэл бараанд доголдол илэрсэн бол 9509 6993 утас, дэлгүүрийн чат, эсвэл сайтад заасан холбоо барих сувгаар бидэнд аль болох шуурхай мэдэгдэнэ үү. Захиалгын дугаар, баримт болон асуудлыг харуулах зураг байвал хавсаргаарай. Барааг солих, засварлах, төлбөр буцаах асуудлыг холбогдох хуульд заасан хэрэглэгчийн эрхийн дагуу шийдвэрлэнэ. Доголдолтой бараатай холбоотой хууль ёсны эрх нь мэдэгдсэн хугацаа, сав баглаа боодол зэрэгт тавих нэмэлт шаардлагаар хязгаарлагдахгүй. Хэмжээ, загвар тохироогүй хэрэглээгүй барааг бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, боломжтой тохиолдолд өөр бараагаар сольж болно; үнийн зөрүү болон хүргэлтийн зардлыг урьдчилан тохирно. Буцаалт хийхээр шийдвэрлэсний дараа төлбөрийг төлсөн дансанд ажлын 3 өдрийн дотор шилжүүлнэ.
Төлөөгүй нэхэмжлэхийг сагснаас цуцалж болно. Төлөгдсөн захиалгын буцаалтыг дэлгүүртэй холбогдож шийдвэрлэнэ. Сайт банкны буцаалтыг автоматаар хийхгүй.
Мэдээллийн ашиглалт
Нэр, утас, хаяг, сонгосон бараа болон төлбөрийн бүртгэлийг захиалга гүйцэтгэх зорилгоор SHUR-ийн өгөгдлийн санд хадгална. QPay-д нэхэмжлэхийн дугаар, дүн дамжуулна. Картын нууц мэдээлэл сайт авдаггүй. Энэ хөтөчөөс захиалгаа харахад 30 хоногийн хамгаалалттай cookie ашиглана. Хамт хэрэглэдэг төхөөрөмж дээр захиалгын төлөв харагдаж болохыг анхаарна уу.
Сайтыг хэрхэн олж ирсэн болон захиалгын тоог ойлгохын тулд SHUR энэ хөтөчид санамсаргүй дугаар ашиглаж, зочлолын үе болон Facebook, Instagram, Google, шууд эсвэл бусад сувгийн ангиллыг бүртгэнэ. Хөтчийн дугаарыг 90 хоногийн дараах дараагийн зочлолд шинэчилнэ; сүүлийн эх сурвалжийг захиалгад 30 хоногийн дотор ашиглана. Хөтөч хаалттай үед хадгалсан дугаар автоматаар устахгүй. 395 хоногоос хуучин зочлолын бүртгэлийг дараагийн зочлолуудын явцад үе шаттай устгана. Суваг нь захиалгын бүртгэлтэй холбогдож болно. Хайлтын үг, бүтэн холбоос, нэр, утас эсвэл хаягийг зочлолын хэмжилтийн хүсэлтэд оруулахгүй.
Энэ хөтөч дээр зочлолын хэмжилтийг хүссэн үедээ унтрааж болно. Унтрааснаар дараагийн зочлол болон захиалгад суваг холбохгүй; өмнө бүртгэсэн мэдээлэл автоматаар устахгүй.
Хувилбар: 2026-11-08